Солонго, Замбага |орчуулга|: Олон улсын эрх зүйг бүтээх арга болон зарчим

бичсэн: ouez2007 төрөл:

 ҮүсэлОлон улсын эрх зүй хаанаас үүссэн бэ? Энэ асуултанд олон байдлаар хариулж болно. Тогтсон заншил болон үйл ажилаагааны хүрээнд бурхан болон байгалиас үүссэн гэж үздэг. Rudolf  ван Jhering “Эрх зүйг түүний зорилго нь бүтээдэг юм” гэж хэлсэн байдаг. Эдгээр зорилгууд нь нийгмийн соёлоос гарал үүсэлтэй, ийм учраас түүнийг эрх зүйн “үндсэн бүтээгч” нь гэж нэрлэдэг. Учир нь бүх соёл ижил төсөөтэй  зорилгуудтай /оршин байхуугаа хадгалах, гэрээний биелэлт/ байдаг, 1 ижил үндсэн хэм хэмжээ нь бүх нийгэмд үндэслэгдсэн байж болдог. Мөн дээр нь нэмэхэд бүх нийгэм өөрийн өвөрмөц соёлдоо дүйцсэн хэм хэмжээтэй байдаг.                 Гэхдээ хэн, эсвэл юу эрх зүйг бүтээсэн нь  хамаагүй, хүмүүс үргэлж анхдагч этгээдээр / S-ээр/, тайлбарлагчаар, эсвэл зуучлагчаар аль алинаар нь холбогдож байдаг. Туршилтаар хүмүүс эрх зүй гэж юу вэ? Гэдгийг тогтоосон бөгөөд зарим нэг нь “зүй зохист байдал” гэж таамаглаж байсан, эцэст нь эрх зүйг эрх зүйн  уг сурвалжтай хамт авч үзэх болно гэж үзсэн. “Эрх зүй бол метафизикийн үзэгдэл биш, нийгмийн үнэлэмжгүй, хүний оюун санааны хийсвэр  бодол эргэцүүлллын үр дагавар ч биш юм ” хэмээн шүүгч Монтенье Квантина “Насанд хүрээгүйчүүдийг хамгаалах зохицуулалтын 1902 оны Конвенцийн хэрэглээ” хэргийг  Олон Улсын шүүхэд шийдэхдээ хэлсэн байдаг. Түүнчлэн бүх эрх зүй хүний онцлог шинжийг шингээсэн байдаг.                 Олон Улсын нийгмийн соёл нь түүний эрх зүйн тогтолцоонд тусгалаа олсон юм. Эхэн үеийн тогтолцооны зорилго нь тусгаар тогтносон улсуудын тусгаар тогтнолыг хамгаалах, нийгмийн дэг журмыг сахиулах байсан. 1-рт Олон улсын улс төрийн болон эрх зүйн нэгдмэл тогтолцоог хөгжүүлэх, ялангуяа бие биенийхээ адилтгалаа хадгалахыг улсуудад үүрэг болгосон хэм хэмжээ2-рт “Pacta Sunt Servanda” гэсэн үндсэн хэм хэмжээ бий болсон бөгөөд энэ нь Олон улсын нийгмийн өсөн нэмэгдэж буй ээдрээтэй байдлыг даван туулахад хэрэгтэй.                 Эдгээр 2 зорилго нь цагийн явцад бараг өөрчлөгдөөгүй. Гэвч эдгээр 2 зорилго нь биелэлээ олсон юм. Технологийн маш олон үр дүн нь бие даасан байдлын анархист байдлыг үүсгэж, нийгмийн дэг журмыг сахиулахад хэцүү болж мөн 2 улсын хооронд дичотоми үүсдэг. Салан тусгаарласан улсууд нь тэдгээрт хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг  эсэргүүцдэг. Мөн олон улсын эрх зүйн үндсэн бүтэц нь биеэ даасан байдлаа илүү хэрэгжүүлж болохуйц болоход эрт  үеийн зорилгоороо  тодорхойлогддог хэвээр байна. Орчин үед хувь хүн нэг бүрийн онцлогийг харгалзан үзэхээс илүү нийгэмшлийн тухайд улсууд илүү харилцан ажиллах шаардлагатай байна. Ийм учраас хамтын ажиллагаа шаардаж буй гэрээ, шийдвэрийн тоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд хуучин хэм хэмжээний шинэ тайлбар нь уламжлалт олон улсын эрх зүйн зорилгоос салгахад үр нөлөөтэй байна. Тусгаар тогтнолын баримтлалыг хүндэтгэхэд эрх зүйн өөрчлөлт нь заримдаа нууц, нарийн, эсвэл гэнэтийн байдаг. Гэвч энэ нь орчин үеийн нийгмийн амьдралд байнгын, зайлшгүй зүйл юм.  “Геноцидийн гэмт хэргийн ял болон түүнээс урьдчилан сэргийлэх  тухай Конвенцийн тайлбар” дахь  шүүгч Alvarez-ийн өвөрмөц үзэлд    үүнийг хийх нь боломжгүй, “ энэ эрх зүйн хөгжлийн эцэс хаана буйг  мөн  үүний эхлэл бүтээл нь хаана байгааг яг тодорхойлоход хэцүү юм”. Олон улсын эрх зүй байнгын өөрчлөлтөд байдаг гэж шүүгч хэлсэн бөгөөд “ хэрвээ энэ нь итгэмээргүй зүйл биш бол олон улсын амьдралыг юунаас  үүссэнийг үргэлж тусгаж байх ёстой” гэсэн. Төрийн бодлого эсвэл Ordre Public /Нийтийн дэг журам/                Эрх зүйн хэм хэмжээний мөн чанар нь ихэнхдээ нийгмийн соёлоос урган гарсан нийгмийн хүсэл эсвэл хэрэгцээ шаардлагаар тодорхойлогддог. Энэ эрх зүйн үндсэн үнпэслэгээ нь “төрийн бодлого ” гэсэн ойлголт эсвэл мэлээн өргөн тархсан Франц ойлголт болох “Ordre Public”-д хүргэдэг. Хоёр ойлголт хоёулаа эрх зүйн тогтолцооны хувьсалд хөтөч, заагч нь болж өгдөг.                 Нийтийн дэг журам нь заавал биелүүлэх хэм хэмжээ ч биш, бодит бодлого ч биш юм. Энэ бол эрх зүйн хэм хэмжээ болон түүний тайлбарт нөлөөлөх хүмүүсийн ухамсар, шудрага ёс, ёс суртахуун, ёс журамын тухай хүмүүсийн бодол санааг илэрхийлдэг ойлголт юм. Төрийн бодлого  нь эрх зүйн тогтолцоог, мөн  өвөрмөц хэм хэмжээ дээр үндэслэгддэг ерөнхий, үндсэн зарчмуудыг ойлгуулдаг амин сүнсийг илэрхийлнэ.  “Бразилийн холбооны улсын Францад өгөх алтан төлбөрт зээл”-д үндэсний нийтийн дэг журамын тухай ярихдаа Олон улсын шүүх нь бодлогын  мөн чанарын тухай “ тэр дундаас улсууд нь ихэнхдээ тухайн цаг үедээ өргөн тархсан үзэл баримтлалын эрхшээлд орсон байдаг.” хэмээн анхааруулсан байдаг.                 Заримдаа шүүгчид эрх зүйн мөн чанараар шийдвэрээ үндэслэх хэрэгтэй болоход төрийн бодлогод д найдаж болдог. Олон үндэстний  “Ordres Publics” үзлээр тэр нь  хэм хэмжээний санаа эсвэл биелэлээс үүсэлтэй олон улсын нийгэм дэх төрийн бодлого мөн үү үгүй юу гэсэн асуулт гарч ирдэг. Шүүгч P.Nervo “Намибиа дах Өмнөд африкийн оролцооны эрх зүйн хор уршиг” хэрэгт Гэрээний холбооны тухай ярихдаа тэрээр олон улсын нийгэмлэг дэх төрийн  бодлогын  тухай тодорхойлолтыг өгсөн. Шударга санаа, зарчим, болон ойлголт нь угаасаа тогтворгүй, эсвэл түр зуурын байдаггүй, хувийн маргааныг аюултай үхэлтэй холбосон, эсвэл  өөрчлөх халдашгүй  бус байдалын  ОУБ-ыг холбодог. Тэд амьд үлдэх санаатай байдаг мөн засгийн болон хүний ёс суртахууны зан үйлд мөн төрийн удирдлагад удирдагч болон үйлчилдэг. Тэд зөрөх болон үргэлжлэхэд ямар шинэ хууль зүйн хэлбэрийн бүтэцтэй байх нь хамаагүй,  хөгжил болон өөрчлөлт нь энэ өөрчлөгдөж буй дэлхийд цаг нөхцөөхөөр л байж магадгүй.        Энэ удаан үргэлжилсэн онцлог шинж бол нийгмийн үндсэн зорилго болон үнэт зүйлийг шинэчлэгдэн өөрчлөгдөж буйг,   мөн нийгмийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх  онцгой байгууллагыг хянаж буй хүчин зүйл. Гэвч “Ordre Public”-ын ойлголт нь уян хатан бөгөөд тодорхой: “Энэ бол өөрчлөгдөмтгий, тодорхой бус байдаг бөгөөд заримдаа хүчирхийлэл, дур зоргын  үр дагавар байдаг” гэж шүүгч Lauterpacht Boll хэрэгт хэлсэн байдаг.                 Ойлголтын маш тодорхой бус, уян хатан байдал нь хуульчдад таатай орогнол, эсвэл агуу их боломжийг олгож байдаг. Ойлголтын ашигтай байдал нь эрх зүйн хэм хэмжээг үгүйсгэх эсвэл эрх зүйн хэм хэмжээний гарал үүслийн тухай  ерөнхий санааны  боломжоор , эсвэл тэдгээрийн тайлбар болон нэмэлт хөгжлийг үгүйсгэж чадахгүй байдлаар илэрнэ.  Маргааны төрийн бодлогын эсрэг гадаадын нийтийн эрх зүй, шийдвэр, эсвэл акт зэргийг хүлээн зөвшөөрөх тухай асуудалтай үндэсний шүүх  тулгарахад зөрүүтэй эрх зүйн /Олон улсын хувийн эрх зүй/ хүрээнд ихэнхдээ ойлголт нь хэрэглэгдэнэ.                 Олон улсын эрх зүйн дагуу олон улсын нийтийн дэг журамын тухай ойлголт нь шүүх, хуульчдаас мөн  салангид байдаг. Гэхдээ тэдгээр нь олон үндэсний нийгэм дэх нийтийн дэг журамын төстэй элемент байдаг эсвэл хоорондоо нийлж байдаг. Дэлхий нийтийн үзлээр тэд нийтийн дэг журмын  төстэй үндэсний хэсгийн шийдлийг /товч хураангуйг/ сонгох боломжгүй, гэсэн хэдий ч 1 төрлийн олон улсын нийтийн дэг журамд нэгдэж  байна. Энэ байдал одоо өөрчлөгдөж байгаа.                 Олон улсын хамтын эрх зүйн хэрэгцээ шаардлага нь үндэстний нийтийн дэг журамыг томъёолж, илэрхийлэх хүрээнд зөвхөн  нэгдснээс илүү жинхэнэ олон улсын байгууллагыг бий болгосон. Жишээ элбэг байна. НҮБ-ын дүрмийн оршил болон зарчим нь нийтийн дэг журамыг  илэрхийлсэн. “Хүн төрөлхтний нийтийн өв” нь  “нийтийн” уу , “хамтын” уу гэдэг талаар, хамтын ажиллагааны амлалт, болон хүний эрхийг хамгаалах хандлага , бусад жишээнүүд. Эдгээрээс  цөөхөн нь эрх зүйн хэм хэмжээ юм.  Эдгээр нь олон улсын нийгэмлэгийн тодорхой зорилго, үнэт зүйлийн нийт дүнгийн нэг хэсэг нь юм. Жишээлбэл . . . зорилт болон тусгай үүрэг үүсч болдог.                 Олон Улсын шүүх Хууль бус загас агнуур /Британи эсрэг мөнх цасны орон/ хэрэгт ийнхүү тунхагласан:     Ноён Humphrey Waldock 1963 оны ОУ-н комиссын хуралдааны илтгэлдээ илтгэсэн: олон улсын эрх зүйн журам нь хэдийгээр алдаатай байж болох ч  эцсийн шинжилгээнд энэ бол ОУ-н нийтийн дэг журамгүй гэсэн үзэл нь улам илүү хэцүү байдалд хүргэнэ гэсэн. Хүч хэрэглэх болон хөгжих тухай зөвшөөрсөн  эрх зүй нь  олон улсын эрүүгийн эрх зүйн тодорхой бус ч олон улсын нийтийн эрх зүй байх гэж таамагладаг. Oscar Chinn хэргийг ОУШ шийдэхэд гэрээ нь хүчин төгөлдөр бус яагаад гэвэл энэ нь ёс суртахуунгүй нэр томъёо эсэх асуудал гарч ирсэн. Шүүгч SCHUCKING бусалтай зөрчилдөж буй үзэлдээ “Шүүх хэзээ ч нийтийн ёс суртахууны эсрэг гэрээ хэрэглэх ёсгүй. Гэрээ хүчин төгөлдөр бус болох нь түүний үүсэл дэх дутагдалаас шалтгаална. Шүүх ОУ-н нийтийн дэг журмын хэлэлцүүлгээр зохицуулах ёстой” гэсэн  шүүхийн хандлага нь тэр улсын нийтийн дэг журмын эсрэг байвал түүнийг үүргээс нь чөлөөлж болох тусгай зөвшөөрөл өгөх ёстой хэмээн тайлбарласан буй. ОУШ, маргаан, арбитрын оролцогчид нийтийн дэг журмын үзэл санааг дуудаж байдаг. /хэрэглэхийг хүсч байдаг/.  Хэдий тийм боловч ойлголт нь үүний нөлөөнд тодорхой бус хэвээр байдаг. Эцэст нь бүх хэрэг бодит эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх ёстой. Энэ цаг хугацааг хүртэл олон улсын нийтийн дэг журам нь чухал эрх зүйн статусыг олсон, энэ олон улсын эрх зүйн хэм хэмжээний бүтээлийн тухай хэлэлцэж маргах маргаанд болон олон улсын нийгмийг эмх цэгцтэй хөгжихөд туслахад нөлөөлсөөр байна.                                  ГэрээнүүдГэрээ бол олон улсын эрх зүйгээр зохицуулагддаг, оролцогчдынхоо эрх, үүргийг тогтоох зорилготой, 2 эсвэл түүнээс дээш тооны субъектүүдийн хоорондын зөвшилцөл юм. Конвенц, гэрээ, пакт зэргээр нэрлэгддэг. /1969 оны гэрээний тухай Венийн коньенцийг хар/ Олон Улсын шүүгчид дүрмийнхээ 38-р зүйлээр “Олон Улсын ерөнхий эсвэл тусгай гэрээ нь маргаанд оролцогчдоор тодорхой хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг тогтоодог” гэж тушаасан байдаг. Энэ заавар ёсоор  гэрээг  шийдвэртэйгээр хүлээн зөвшөөрсөн тэдгээр олон улсын S-уудын эрх болон үүргийг тогтоосон хэм хэмжээгээр гэрээг батлана. Хэрвээ нь эрх зүй нь тодорхой зан үйлийг хориглосон хэм хэмжээгээр тодорхойлогддог бол гэрээ нь тэдгээр оролцогчдын хууль нь юм. Гэрээ нь олон улсын эрх зүй юу үгүй юу гэдэг  эсвэл жишээ нь: Эрх зүй бол Pacta sunt servanda, ийм учраас гэрээ нь тэр хэм хэмжээн дээр үндэслэсэн үүргийг бүтээж байдаг эсэх маргаантай асуудлаас зайлсхийж байдаг.                Шүүхийн дүрмийн ерөнхий болон тусгай гэрээний тайлбар нь тодорхойгүй байдаг. Гэрээнд оролцогчдийн тооноос хамаарч гэрээг нэрлэж болно. Ингэхэд тусгай гэрээний арчетупе нь / эх / нь 2 талт гэрээ болно. Ерөнхий гэрээ нь олон талт гэрээ болно хэмээн НҮБ-ын дүрэмд заасан байдаг.  Тайлбар нь  олон улсын хууль тогтоомжийн тухай асуудал тавьсан гэрээний агуулгад хамааралтай байдаг.  Учир нь гэрээ нь 2 эсвэл маш хязгаартай тоотой S-түүдийн ашиг сонирхлын агуулгатай байдаг бөгөөд тэр нь бусад S-түүдийг нэгтгэхэд зориулагдаагүй юм. Хэм хэмжээ тогтоосон гэрээ бол олон улсын хууль тогтоох байгууллагын бүтээлийг харах гэсэн хүсэл эрмэлзлээр тодорхойлогддог. Тэдгээрийн үндэслэгээ бол гэрээ нь ерөнхий хэм хэмжээг тогтоосон үүргийг тогтоодог иймээс тэд биш байж болохгүй.  жишээ нь: үл хөдлөх  эд хөрөнгө эзэмших эрхийн гэрээ. Энэ үндэслэгээ төөрөгдүүлсэн нэр томъонд суурилдаг.    nbsp;            Бүх гэрээ оролцогчдынхоо эрх зүйг тогтоодог. Хэм хэмжээ тогтоосон гэрээний тодорхойлолт нь ихэнхдээ тэдгээр оролцогчид урьд өмнөх ЗЭЗ-н төрөлжүүлэлт эсвэл тэдгээр оролцогчдод шинэ эрх зүй бий болгох гэж тайлбарлагддаг боловч маш олон S-ууд энэ бол бүх S-д хамаатай түгээмэл хэм хэмжээ гэж үздэг. Хэм хэмжээ тогтоосон гэрээ нь өөр үгээр хэлвэл нөгөө тал нь заавал гарын үсэг зурах албадлагын хүчтэй байдаг. Бас оролцогч биш эсвэл гэрээг хүлээн зөвшөөрөөгүй улсууд үүнд холбогдохгүй. Хэдий тийм ч маш олон гэрээ тэдгээрт нөлөөлж байдаг. Ийм шалтгаанаар, жишээ нь НҮБ-ын дүрмийн 6-д энх тайван, аюулгүй байдлыг сахиулахын тулд өөрийн гишүүн бус улсуудыг эдгээр зарчмуудын дагуу зайлшгүй  үйл ажиллагаа явуулахад чадах ядахаараа баталгаа гаргаж өгнө. ХЗС-ын зөвлөл “3 дах улс гэрээнд түүний шийдвэрийг эсэргүүцэх замаар орж болно” гэж маргадаг.                  Нилээн тийм хэм хэмжээ тогтоосон гэрээгээр нь 3 дахь улс нь заншлын хэм хэмжээний нотолгооноос татгалзаж болно. Энэ нь 2 онцгой тохиолдолтой тохирдог: гэрээний оршил хэсэг нь заншлын эрх зүйн хэм хэмжээг тунхагласнаар тэдгээрийн онцлог шинжтэй холбоотой бол эсвэл “тийм гэрээний хэм хэмжээгээр өөрсдөө үүрэг авах тухай хэлэлцээ мөн гэрээгүйгээр  тэдгээрт үүрэг хүлээлгэж  болохгүй гэдгийг бүх улс хүлээн зөвшөөрсөн, гэрээнд оролцогч биш улсуудыг багтаагаад эрчимтэй, өргөн тархсан, олон тооны улсуудын ашиг сонирхлыг гэрээ нь зохицуулдаг бол ”. жишээ  нь: ОУ-н харилцаанд хүч хэрэглэхийг хориглосон хориг нь одоо олон тооны гэрээнд тусгалаа олж байгаа боловч цөөн тооны улс үүнийг ямар ч байсан ЗЭЗ—аар хязгаарлах шаардлагатай хэмээн гэрээнд гарын үсэг зурдаггүй.                                Олон улсын шүүх “Өмнөд далайн эргийн шельф” хэргээр “Гэрээний нөхцөл нь гэрээний оролцогч биш улсуудад заавал биелүүлэх заншлын эрх зүйн хэм хэмжээгээр олон улсын эрх зүйн ерөнхий бүтцэд шилждэг” хэмээн баталсан. Энэ бол эргэлзээнүй юм, энэ үйл явц нь  “ ЗЭЗ-н шинэ хэм хэмжээг бий болгож болох албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн аргуудын нэгэнд үндэслэгдэж байдаг.” Бусад тохиолдолд ЗЭЗ-н хэм хэм хэмжээг бүтээх нөхцөл нь өөрчлөгдөмтгий, нэн ялангуяа нөхцөл нь шинж байдлыг бүтээж буй- хамгийн гол хэм хэмжээ.                 Мөн төсөөтэй хэрэгт шүүх өөр үйл явцыг зөвлөдөг. Албан ёсоор хэм хэмжээ тогтоосон гэсэн категорид оролхгүй мөн хязгаарлагдмал хүрээний улс 2 өөр улсын гэрээний хязгаардаж болох үйл явцыг зөвлөдөг. Гэрээний журмаар  “маш тодорхой”, “зан үйлийн журамд нийцсэн”, “нотолгоогоор”, “хүлээн зөвшөөрснөө илэрхийлэх бодит санаа, эсвэл эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж  хүлээн зөвшөөрөх” –г шүүх тунхагласан, улс нь нэг талын үйлдлээр тухайн гэрээнээс үүрэг хүлээж болдог. Маргаангүй, хэдий тийм боловч гэрээг батлахад шаардлагатай гарын үсэг зурах, соёрхон батлах зэрэг энгийн ёс журамгүйгээр, эцсийн үйл ажиллагаагаар улсад үүрэг болгож байдаг.                 3 дах улсууд болон Коммунист улсуудын хандлага эдгээр үйл явцыг удаашруулж болдог. Заншил                Олон улсын шүүхийн дүрэмд гэрээний эрх зүйн дараа ЗЭЗ-г хэрэглэнэ хэмээн заасан байдаг. Үүнийг улсуудын хоорондын харилцаанд найрсаг байдлыг хэрэглэх, тус бүрийнхээ төрийн удирдлагад хүндэтгэл үзүүлэх, мөн тус бүрээсээ шаардах харьцаа зэрэг  найрсаг байдлаас ялгах хэрэгтэй. ОУШ-ын тогтоолд “ОУ-ын заншил бол эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий практикийн нотолгоо юм” хэмээн тогтоосон байдаг. Эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн заншил гэдгийг бодит байдал нь заншил, S-тив тал нь санаа гэж ядахдаа тодотгож өгөх ёстой. /opinio jutis sive necessitatis/                Заншил бол хэвшил болсон зан үйл. Нэгдсэн үндэсний Дээд шүүх Paquete Habana and Lola хэрэгт “эртний заншил”-ын тухай ярьсан байна. Мөн адил шүүх Өмнөд далайн эргийн шельф хэрэгт “их хэмжээний бөгөөд бараг нэгдмэл улсын практик”-ийн тухай ярьсан байна. Энэ шалгуур нь улсын эрх зүй, гэрээ, мэдэгдэл мөн зан үйлийн асуудлаар, давталт, хэмжээ, мөн улсын практикийн тогтвортой байдлаар тодорхойлогдоно.                 Заншил гэсэн нэр томъёо нь цаг хугацааны хэсгийн хувьд яригддаг. Энэ нь өнгөрсөнд “тодорхой цаг хугацаанд  дадал зуршил нь заншлын эрх зүй  болдог хэдийгээр үндсэн үргэлжлэх хугацаагүй ч албан ёсоор тогтсон” гэсэн гэрээ байсан юм.  Орчин үеийн эрин зуунд олон тооны улс харьцангуй богино хугацаанд ижил төсөөтэй замаар зан үйлээ хийж байгаа, мөн ЗЭЗ түргэн хөгжиж болно гэсэн үзэл илүү илэрхийлэгдэх болсон. Sputnik-ийг хөөргөсний дөрөө Советийн хуульчид “Дэлхийн хиймэл дагуул гадаад сансар дах ямар ч улсын нутаг дэвсгэрт саадгүй нисч болно” гэж ЗЭЗ-р илрэх ёстой гэж шаардаж байсан. Ямар ч улс энэ шаардлагаас татгалзаагүй. Ямар ч гэрээ цаг хугацааны хүчин зүйлд эдгээр асуудлуудыг нээлттэй үлдээдэг: 1-рт ихэнх зан үйл хэдэн улсыг оролцуулдаг, 2-рт ямар төрлийн улсууд үүнд оролцдог эсэх. ОУШ нь “Өмнөд далайн эргийн шелф” хэрэгт “цагийн богино эргэлтийг л зөвхөн өнгөрөөх“ нь  ЗЭЗ-н шинэ хэм хэмжээг бүрдэхэд саад болохгүй гэж илэрхийлсэн. Цөөн үгээр хэлбэл цагийн үргэлжлэл болон хааяа хазайх гажилт нь практикийн хэмжээ болон заншлын хэм хэмжээг тогтооход нөлөөлж буй улсуудын сонирхлоос арай чухал биш байдаг.                 Хэрвээ ямар 1 улс өмнө нь ямар ч улс хийж байгаагүй зан үйлийг хийвэл энэ зан үйл нь хориглогдоно эсвэл шинэ ЗЭЗ-н хэм хэмжээний эхлэл болно. ялангуяа  шинэ зан үйл хийх улсын О байхгүй бол. Шийдвэрлэх хүчин зүйл нь opinio juris-ийн оролцоо бөгөөд дутагдал юм.Дэлхийн цөөн тооны улсуудын үзлээр харьцуулж болохуйц байдлын харьцангуй ховор давталт болон давтамжийн тухай найдлага нь энгийн байх ёстой. Гэвч өмнөх зүйлийг батлахад хангалттай нь хэтэрхий энгийн байж болдог. Эцэст нь ихэнх хэрэгт шүүх “ерөнхий практик”-ийг нэмэн шийдвэрлэдэг. Давтамж болон цагийн элемент 2-уулаа технологиор нөлөөлдөг. Мэдээ хурдан тархдаг. Улсын практикийн мэдлэг нь хурдан дэлгэрдэг ба түүнийг нь хурдан дууриаж болдог. Улсуудын хоорондын хүчтэй харилцан ажиллагаа нь төстэй байдлын үзэгдлийг илүү давталттай болгоход хүргэдэг. 2 хүчин зүйл нь гэрээний эрх зүйн түргэн хөгжихөөс илүү хурдан, сайнаар ЗЭЗ-н хөгжлийг түргэтгэхэд нөлөөлнө. Гэвч заншлын хэм хэмжээ нь зөвхөн заншилд оролцож буй тэдгээр улсуудыг нэгтгэж байдаг. /Ж,нь: Латин Америк эсвэл Хойд Европын бүс нутгийн заншлын эрх зүй /, эсвэл зөвхөн нэг улсад заавал биелүүлэх шинж бүхий /Норвегийн эрэг хавийн баазын шугам/. Үүнээс гадна заншлын эрх зүй нь үргэлж бүдүүлэг харьцуулахуйц нөхцөл байдалд хамаатай байдаггүй. Улсуудын болон шүүхийн практик нь хэрэглээн дэх уян хатан байдал мөн түгээмэл заншлын хэм хэмжээний онцгой байдлыг заадаг. Жишээ нь: Олон Улсын шүүх “Норвегийн загас агнуур” хэрэгт Норвегид далайн нутаг дэвсгэрийг 2 талын гэрээг үл ойшоон Норвегийн далайн ерөнхий хаяалбарыг дагаж буй цэвэр шугамаас хэмжихийг заншлаар зөвшөөрсөн байна.               Гэрээний эрх зүй дэх заншлын эрх   зүйг эсэргүүцэгчид Коммунист болон 3 дахь улсуудын нөлөөгөөр өсөн нэмэгдэж байна. Тэд заншлын эрх зүй нь хамгийн нөлөө бүхий улсуудаар тогтоогддог бөгөөд олон улсын нийгэмд хөрөнгөтөн болон империалист улсуудаар тусгагддаг гэж маргадаг. Коммунист болон шинэхэн улсын оролцоогүйгээр эрх зүйг бүтээх нь тэдгээрийн ахуйг улсуудын эрх зүйн тэгш эрх, мөн илт улс төрийн эрх мэдлийн эсрэг зүйлээр хязгаарладаг. Тэдгээр улсууд нь зөвхөн шинэ эсвэл бусад улс нь олон улсын эрх зүйн давамгайлах бүтцийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн тайлбаргүйгээр бусад улстай харилцахыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч тэднийг заншлын эрх зүйг хүлээн зөвшөөрөхийг өдөөн хатгасан улсуудын тоо өсөж байна. Гэхдээ тэдгээр нь ЗЭЗ-г  хамгийн сүүлийн үеийн гэж үзсэн ч тэд ГЭЗ-г урьдал болгохоо үргэлжлүүлсэн. Практикийн Отив баримтыг илрүүлэхээс  улсууд заншлыг дагадаг Sтив үзлийг илрүүлэх нь  илүү хүнд байдаг. Учир нь энэ нь тийм зүйлийг хийхийг үүрэг болгодог. /opinio juris/. Тиймэрхүү хэм хэмжээний бий бололт нь хурдан бөгөөд хэцүү биш. Улсуудын ерөнхий хандлага нь анхаарал тавих болоод байна. ОУШ Nicaragua хэргээр /1986/ “улс нь заншлын хэм хэмжээг зөрчиж байгаа, хууль зөрчсөн акт байж болохгүй боловч ЗЭЗ-н хэм хэмжээг бусад улсууд дуугүй хүлээн зөвшөөрсөн бол ЗЭЗ-г сайжруулж өөрчлөхөд чиглүүлж болно” гэж батласан. Заншил нь бүхний дараа өөрчлагдөж байна. Хэрвээ өөрчлөгдөх тийм боломж бүүр хасагдвал ЗЭЗ анахронизмаас маш удаан хугацааны өмнө алга болно. Бүх нөхцөл байдлыг хэлэлцэх нь зайлшгүй шинэ хэм хэмжээ бүтээхэд уу эсвэл хуучин нь   хууль бусаар зөрчигдөж байна уу гэдгийг зайлшгүй шийдвэрлэх ёстой. Эдгээр нөхцөл байдлуудын дунд бусад улсуудын зан үйлийг зөвшөөрсөн эсвэл дургүйцсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх ёстой. ОУШ-н танхим “Персийн булангийн нутаг дэвсгэр дээр далайн хил тогтоох ” /1984/-д  улсуудын opinio jurus-ийн оролцоо нь “үнэмшилтэй практик болон өргөн цар хүрээ бүхий                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              үндэслэгээтэй судалгаа шинжилгээ дээр суурилсан нэгтгэн дүгнэлтээр шалгагдаж туршигдаж болох бөгөөд 1 талын барьсан санаанаас  бий болсон оюун дүгнэлт байж болохгүй.” Гэвч ямар ч хэрэгт зан үйлийг өөрчлөх нь хуучин хэм хэмжээ зөрчигдсөн эсвэл шинэ хэм хэмжээ үүссэн эсэхээр ганц  эцсийн байдлаар үндэслэгдэж болохгүй..  Opinio juris чухал юм. Энэ холбоогоор  улсын эс үйлдэхүй нь нэмэлт бэрхшээлийг бий болгодог. Эдгээр нь коммунист болон шинэхэн улсуудаар няцаагдах хүртэл байсан,  бүх нийтийн хүчин төгөлдөр хэм хэмжээг бүтээх зан үйлийг шаардахад үүрэг бий болгох хамгийн ач холбогдолтой бөгөөд хамгийн хүчтэй  гэж цөөхөн улс үздэг түгээмэл гэрээ юм. Нийтийн түтгэлзэл эсвэл үргэлжилсэн дуугүй байх явдал нь ЗЭЗ-н хэм хэмжээш идэвхнүй дэмжсэнтэй адил чанартай юу гэдэг асуудал дэвшүүлсэн. Энэ асуулт нь зарим хэрэгт “идэвхгүй” байдал нь маргаангүй заншлын хэм хэмжээг улс хүлээн зөвшөөрч дэмжсэн нь илэрхий юм. Гэвч түүний хууль зүйн хүчин чадлыг үг дуугүй хүлээн зөвшөөрөхийг өөрөөр амархан    тайлбарлах нь  түтгэлзэл болохгүй. Хэм хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй эс зөвшөөрлөө үгээр хэлж болно эсвэл энэ нь сөрөг хэм хэмжээ эсвэл хамаарагсад бишид зориулагдсан улс төрийн өдөөсөн байр суурь энгийн байж болно. Ийм маягаар эс үйлдэл нь ЗЭЗ-н хэм хэмжээг үг дуугүй хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн санаа болдог. Эсвэл энэ эс үйлдлийн зөвлөх хэм хэмжээг баримтлахыг илэрхийлж болно. ОУШ LOTUS /1927/ хэрэгт зөвхөн улс хэрвээ түтгэлзэх үүргээ ухамсарлаж байвал заншлын хэм хэмжээг битүү үг хэлж татгалзана гэж томъёолсон. Идэвхгүй байдал нь эцэстээ хэрвээ улс хууль хэрэггүй эсвэл хуульгүй байвал ямар ч утга санааг илэрхийлж болно. 1 зүйл тодорхой: ямар үйл ажиллагаа явуулдаг нь хамаагүй улс олон нийтдээ хэм хэмжээг бий болгох ёстой. Хэрвээ энэ нь тэдний  гэрт нь хийж байгаа зүйлтэй хамаагүй бол, энэ бол opinio jurus биш юм. ЭЗ-н уг сурвалжаар ЗЭЗ-н эсрэг гэрээний давуу тал болон сул тал нь маргаантай байдаг. Тус бүр онцлог ялгаатай давуу тал болон сул талтай байдаг. Гэхдээ магадгүй үүнийг хэлбэл

  1. олон улсын гэрээ нь заншлаас илүү чухал эрх зүйн үүсгэгч болдог
  2. заншилд үндэслэсэн эрх зүйг хүлээн зөвшөөрвөл ядахдаа бараг бүх улс олон улсын гэрээгээрээ зарчимд орно
  3. энэхүү хандлага нь заншлын эрх зүйн хэм хэмжээг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч албан ёсоор төрөлжүүлсэн. Үүгээрээ олон улсын гэрээний эрх зүйд эргэлт хийсэн.

 Үүнийг идэвхтэй эсэргүүцэгч заншлын хэм хэмжээгүй байвал урт хугацааны турш албан ёсны хэм хэмжээ тодорхойгүй үлдэнэ.                  Олон улсын шүүх  Nicaragua(Merits Judgment) хэргийг шийдвэрлэхдээ заншлын эрх зүй ба олон улсын гэрээний эрх зүй, зэрэгцэн оршиж чаднагэж хуульчилсан. Гэхдээ үүнийг зөвхөн энэ хэргээр шийдэж чадахгүй. Яагаад гэвэл олон улсын гэрээний эрх зүй тэргүүлэх бөгөөд тэгвэл заншилд нэмэлт хийснээр олон улсын гэээ бий болдог.                                  Jus cogens                Jus cogens бол 1969 оны олон улсын гэрээний эрх зүын Венийн конвенцийн 53-р зүйлд тодорхоылогдсон.                 Олон улсын эрх зүй нь татгалзах ёсгүй ерөнхий хэм хэмжээ бол хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ бөгөөл улсуудын нэгдэл ерөнхийдөө хэм хэмжээг татгалзалгүй зөвшөөрснөөр хууль ёсны болох бөгөөд зөвхөн эрх зүйн байдлаараа ижил дараагийн олон улсын эрх зүйн ерөнхий хэм хэмжээ бий болсноор л өөрчлөгдөнө.                 Баримтаас 2-р хэсгийн тодорхойлолтыг тусд нь задлавал

  1. тийм хэм хэмжээ бүгд нь оршихыг шууд тогтоох нь эргэлзээтэй.

Жам ёсны эрх зүй нь сургуулийг баримтлагчид нь үүнийг хүлээн зөвшөөрхөд хэцүү биш юм, яагаад гэвэл тэд тодорхой хэм хэмжээ нь жам ёсны байдал болон хүний халдашгүй байдалд үндэслэн бий болдог учир гэж үзэж байсан.Гэхдээ нэлээд жишээнд зарим улсууд маргалдах үед Jus cogens хэм хэмжээ тохирохгүй. Илүү их онцлогийг шаарддаг. Үүнээс гадна, хэрвээ олон улсын эрх зүйн хэм хэмжээний үндэс суурь нь үүрэг болгосон шинжтэй хэмээн хүлээн зөвшөөрвөл,            Jus cogens-тэй харшилж хүлээн авахгүй юм.                Практикт              Jus cogens-н мөн чанар нь бол тусгаар улсуудын улс төрийн үзлээр тодорхойлогдоно. Ямар ч гэсэн Jus cogens-ийн оршин байх нь хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд, энэ нь эрх зүйн уг сурвалжтай тохирохгүй.

  1. эдгээр нь бүх матер эрх зүйд нийцдэггүй.
  2. энэ хэм хэмжээ нь нийтээр хүлээн зөвшөөрөгдөх ёстоы бөгөөд энэ нь татгалзах ёсгүй хэм хэмжээ оршин буйн илрэл болно.

                Jus cogens-ийг тогтоогоогүй хэм хэмжээнүүд нь: хэм хэмжээ императив байдалтай оршин байх үндэс нь юм. Иймээс жишээ нь Nicarague (merits, Judgment) хэрэгээр нэгдсэн улс Nicarague мөн олон улсын шүүх Jus cogens-ийг албадлага болгон хэрэглэхийг хориглосныг зөвшөөрсөн.                 Эрх зүйн ерөнхий зарчим  Соёлт үндэстнүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн ерөнхий зарчмууд нь олон улсын шүүх хүлээн зөвшөөрч хуульчилсанааар шүүхэд хэрэглэгддэг. Олон түмний эргэлзээ, оролцоо мөн                 ашиг сонирхол нь хууль санаачлагчдын зовоодог эргэцүүлэх зүйл бөгөөд энэ нь тодорхой бус юм. Нэг тодорхой зүйл бол олон улсын эрх зүйн позитив урсгалынхан үүнийг няцаасан, яагаад гэвэл хэргийг шийдвэр лэхдээ позитив хэм хэмжээ байхгүй байхад эрх зүйн ерөнхий зарчмыг хэрэглэдэг учир. Түүнчлэн энэ зүйлд хүчин төгөлдөр эрх зүйн ерөнхий зарчим боломжийн бол бүх нийтээс тусгай хэм хэмжээд авахыг жам ёсны эрх зүйн онолоор зөвшөөрүүлэхээр ятгасан боловч энэ нь тодорхой бус байгаа. Уламжлал ёсоор энэ зүйл нь гэрээ байгуулахыг зөвшөөрдөг, ямар вэ гэвэл хууль санаачлагчид хуулийн цоорхойг хүчингүй болгохыг хүссэн гэрээг. Гэхдээ энэ зүйл нилээд маргасны шалтгаан болдог.                 Нэг маргаантай асуудал бол ерөнхий утга юу вэ? Гэдэг ялангуяа энэ нь орчин үед дэлхийд олон тооны хууль зүйн тогтолцоо оршин байгаагийн илэрхийлэл юм. Зарчмууд “ерөнхийд”-д үндэслэгдэх ёстой юу мөн бүгд үндэслэгдэж чадах уу? Гэж ихэнхи улсууд асууж байгаа. өөр маргаантай асуудал бол “соёлт үндэстнүүд” гэх хэллэгийн утга юм. Ямар ч үндэстэн өөрийгөө бүдүүлэг гэж үздэггүй. Хуучин колони улсуудад өмнө нь байсан доод шатны эрх зүйн байдлаа дахин дурсах нь таагүй байдаг эсвэл зарим коммунист орнууд зарчмууд нь дотоодын эрх зүйгээс хамааралтайг бүхэлд нь үгүйсгэж байдаг, бусад нь тийм биш. Хэн хамаарлыг үгүйсгэнэ тэдгээрт капиталист болон хөрөнгөтөн орнууд тийм зарчмыг хэрэглэн бүрэн эрхээ бүр хүчтэй олох вий гэсэн айдас тулгардаг үүнийг бичигчид олон улсын тогтолцоо зөвхөн зохих ёсны ерөнхий зарчимд үндэслэгдэх ёстой гэж шаардсан.                 Түүнчлэн өөр нэг маргаантай асуудал бол ерөнхий зарчим цаашид шууд хэрэглэгдэх эсэх эсвэл ерөнхий зарчмаас гаралтай тусгай хэм хэмжээг хэрэглэх үү? Гэдэг юм. Лорд Mc Nair энэ болоно бусад маргаантай асуудлын хэсгийг “баруун хойд африкийн олон улс дахь эрх зүйн байдлын тухай хэргээр гаргаж ирсэн: Зарчим нь дүрэм болон тогтсон заншлаас хавьгүй илүү гэдгийг оруулж ирсэн бөгөөд хувийн эрх зүйн тогтсон заншил ба дүрмүүдийг сануулах нь бодлогын шинжтэй олон улсын шүүхээр авч үзэх үүрэгтэй онцлог асуудал юм. Олон улсын шүүхүүд нь улсуудыг тангаргын хамт сайн дураар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд олон улсын эрх зүйг ухамсартайгаар хүндэтгэн урамшуулах хэрэгтэй, хууль бүтээхдээ хувийн үзэмжээс шалтгаалан эрхээ шилжүүлж, эрх мэдлээ урвуулан ашиглах ёсгүй. Энэ зарчмуудыг тэд хаана ч олон улсын эрх зүйд албан ёсоор хэрэглэгдэх уг сурвалж болгон сонгосон.                   Factory at chorzow(шүүх эрх мэдэл)-д байнгын олон улсын шүүх мэдэгдэхдээ:Үүргийн холбогдолтой зөрчил нь дандаа үүрэгтэй дүйцсэн нөхөн төлбөр бий болгодог. 1949 оны corfu channel хэргийг олон улсын шүүх шийдэхдээ шүүхийн шийдвэрлэсэн вердикт нь бол бүх хууль зүйн тогтолцоо болон олон улсын шийдвэрээр хүлээн зөвшөөрөгдсөн шууд бус нотлох баримт юм. Ерөнхий зарчмуудын бусад жишээ нь

  1. шүүгч өөрийн хэргийг шийдэж чадахгүй
  2. үнэн зөв мэдүүлгийг үгүйсгэж чадахгүй бөгөөд үнэн оршин байна, энэ нь бусад хэсгүүдээс илүү хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд
  3. дотоодын эрх зүйн ойлголтыг олон улсын нөхцөлд Barcelona Traction, Light and Power Co. Ltd Judjment хэргийг хэрэглэн хязгаарлаж, зэрэгцэн оршиж чадна. 
  4. гол нь маргааныг хэт дэврүүлэх хэрэггүй. Энэ нь нэг хууль зүйн тогтолцоог өөр шинэ биш хэм хэмжээний тогтолцоотой харьцуулсанаар хэм хэмжээг бүтээх үзэл санаа юм. Ихэнх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн  ОУЭЗ-г ромын эрхзүй боосоор байгаа. Арбитрийн шүүх нэг тогтолцоог өөр тогтолцоотой харьцуулах аргыг олон удаа хэрэглэсэн бөгөөд удаан хугацаанд амжилттай байсан. Нэмэлтэд ОУ-н харилцаа нь үндэстний ноёрхол болон туснаар тогтнолын талаар хууль зүйн шийдвэр гаргахыг шаардсан ба энэ нь нилээд чухал бөгөөд эдийн засагт ч хэрэгтэй:эдгээр актууд нь ОУ-н хэм хэмжээний үндэс суурь болсон. Дотоодын эрхзүйн тогтолцоонууд соёлын хувьд хоорондоо ялгаатай тодорхойлогддог учир ижил төсөөтэй тогтолцоонуудаас илүү ОУ-н нөхцөлтэй бага ч гэсэн холбоотой байдаг. өөрөөр хэлбэл улсуудад үндэсний ашиг сонирхолын зөрчил ихэссэн,энэ нь үндсэндээ адилхан харин соёлын маргаантай асуудлууд тийм биш. Тиймээс нийтээр хүлээн зөвшөөрсөн ерөнхий зарчмуудаар үндэснмй ашиг сонирхлыг хамгаалах нь өнөө үед тийм ч хэцүү биш.

 Шударга ёс Шударга ёс гэдэг нь шударга ёсны зарчим, хууль ёс, шударга байдлын боломж юм. ОУЭЗ дэх шударга ёс нь эрхзүйн хэм хэмжэний нийлбэр цогцоос ялгаагүй, английн эрхзүй дэх хууль зүйн ойлголтоос эрс ялгаатай, хэдий тийм ч зарим хуульчид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Урьд нь шударга шйдвэрүүд сайн ба шударгын тухай үндэслэх нь  эрхзүйн баримт бичигт үндэслэхээс хамаагүй дээр. Хэдий тийм ч гол нь гэрээгээр эдгээр шийдвэрүүд нь эрхзүйн үндсэн зарчмуудтай нийцэх ёстой. Шударга ёсны мөн чанар буюу хандлага нь бүх эрхзүй (үүнээс гадна бүх ОУ-н шүүхэд) тархсан бөгөөд шударга ёсны эрхзүйн утга санаатай зэрэгцсэн. Яагаад гэвэл  шударга ёс нь шинэ эрхзүйн хэм хэмжээнүүдын бүтээдэггүй гэхдээоршин буй хэм хэмжээнүүдийн утга санаанд  нэлээд нөлөөлдөг. Энэ нь эрхзүйн гол угсгрвалж гэдэг нь эргэлзээтэй байгаа. өгөгдсөн нөхцлөөс хамааран  шударга ёс нь 3 аргаар эрхзүйн уг сур

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Olon ulsiin erh zuin gol subjekt n olon ulsiin hariltsaa ym. beub@live.com
бичсэн Зочин цаг: 12:05, 2011-1-5 | Холбоос | |
тэврэлт
бичсэн Зочин цаг: 09:58, 2010-10-15 | Холбоос | |
алга ташилт bayarlalaaa
orchuulaad tavchisan bsand hicheeld iheehen hereg bolov
бичсэн Зочин цаг: 09:57, 2010-10-15 | Холбоос | |
олон улсын эрх зүйн субьектуудын үндсэн субьект нь Улс, үүсмэл субьект нь олон улсын байгууллага, үндэстэн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хэм хэмжээнүүдийг императив хэм хэмжээ гэж нэрлэж байгаа юм. зөрчвөл хариуцлага хүлээнэ гэж байгаа. Зарчмын тухайд Хельсенгийн Акт гэж баримт бичигт дурьдсан 7 зарчим болоод нэмэгдэл 3 нийлээд 10 үндсэн зарчим бий. Үйл ажиллагаандаа баримтлах үндсэн үзэл баримтлал гэж байгаа. Үлдсэний энэ мэдээлэл тулгуурлаад өөрөө хай даа? rolling on the floor Блогийн хамт олонд амжилт хүсье.
бичсэн iagahs цаг: 09:59, 2010-5-12 | Холбоос | |
императив хэм хэмжээний талаар хэлээч
бичсэн tuka (зочин) цаг: 11:20, 2010-4-21 | Холбоос | |
ойлголоо
nerd
бичсэн Зочин цаг: 12:34, 2009-9-11 | Холбоос | |


алга ташилт
бичсэн Зочин цаг: 12:33, 2009-9-11 | Холбоос | |
ёооё яг оу-ын эрх зүйн зарчим гэж юу вэ
бичсэн Зочин цаг: 11:06, 2009-4-13 | Холбоос | |
олон улсын зарчим гэж яг юу юм бэ?
big hug
бичсэн Зочин цаг: 12:24, 2009-2-19 | Холбоос | |
devil
бичсэн Зочин цаг: 11:27, 2008-12-13 | Холбоос | |
idiomatic-dormant