Отгонжаргал: ОУЭЗ-н субьект
ЗХУ нь дарлагдсан хүмүүс эрх чөлөөнийхөө тэмцэж байхдаа ОУЭЗ-н субъект болох талаар маргадаг. Михайл Горбачеваас бусад нь Хятадын коммунистууд эрх чөлөөний хөдөлгөөнөөс айж энэ асуудлыг дотооддоо авч хэлэлцэн гаднаас ямар нэг байдлаар энэ хэрэгт оролцохыг хэрэггүй гэж үздэг. Гэвч тэд хөдөлгөөн өрнүүлэх эрхийг хүлээн зөвшөөрсөн ба ингэснээр улсаа хэвийн байлгаж урьдчилан сэргийлж чадсан. /Бээжинд жишээ нь дэг журамтай байх зорилго тавьсан/
ОУБ-ууд глобалчлагдан эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй ард түмэн хууль ёсоор ОУБ-д элсэн орох Хятадын коммунистууд эсэргүүцдэг ч засгийн газрын төлөөлөгчид ОУБ-д элсэн орох тал дээр ойролцоо байр суурь баримталж байдаг.
Үүгээрээ Хятадын коммунизм нь өөр юм. Энэтхэгийн удирдлагууд нь Төвдийн эрх чөлөөний хөдөлгөөнийг хэлэлцэн үзээд хуйвалдан гэсэн. 1973 оныг хүртэл Африкийн нэгдсэн байгууллага нь Африкийн эрх чөлөөний хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрч байсан ба үүнээс хойш зөвхөн ажиглагчийн байр суурьтай байх болсон.
Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй ард түмэн нь хууль зүйн дагуу зөвшөөрөл авахыг хүсдэг, энэ талаараа л босогчлоос ялгагдана. Мөн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхээ гадагш мэдэгднэ. Мөн тэд зохион байгуулагчдаас үндсэн хуультай байх, бусад орнуудад төлөөлөгч явуулсан байх , мөн ОУ-ын гэрээнд нэгдэн орсон байх хэрэгтэй. Энэ богино хугацаанд улсын адил болох нь үнэхээр анхааралтай хандах асуудал ба энэ нь ОУЭЗ-ын субъектын шинэ төрөл болж өгч байна.
Нэгдсэн үндэстнүүд , ялангуяа 1972 оноос хойш эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх байдлыг хүлээн зөвшөөрсөн ба ингэснээр энэхүү эрх чөлөөний төлөө тэмцэх хандлага улам өсөн нэмэгдсээр байна. Ихэвчлэн Ерөнхий Ассамблей болон зарим албан ёсны агентлагуудад харьяалагдах тохиолдолд ажиглагчийн статусыг олж авдаг. Тэдгээр хөдөлгөөнүүд нь өөрсдийн орны тухай асуудалд ихэвчлэн хязгаарлагдмал байдлаар оролцдог. PLO-д хамаатай мөн түүнээс ч илүү таарамжгүй гэрээнүүд нь шууд Аюулгүйн зөвлөлд харьяалагддаг. / Ямарч өөр гишүүнээр дамжуулахгүй шууд л харьяалагдана / Жнь: Палестиний
Эрх чөлөөний төлөө хөдөлгөөний байр суурийн үндсийг ерөнхий Ассамблей олон янзаар шийдвэрлэсэн байдаг. ОУЭЗ-н найрамдалт харилцаатай холбоотой зарчим нь үнэхээр чухал онцгой асуудал юм. Энэхүү найрамдалт харилцааг 2625 шийдвэр , 2105 шийдвэр, 2918 шийдвэр , 3237 шийдвэрүүдээр тунхагласан байдаг. Гэсэн хэдий ч эдгээр шийдвэрүүд байхгүй байсан ч эрх чөлөөний төлөө хөдөлгөөн нь ОУЭЗ-н субъект болж чадна.
Учир нь эдгээр асуудлууд нь бүхэлдээ улс төрийн талбарт яригддаг ба энэ нь хамгийн шилдэг үйл ажиллагаа гэж хэлж болно. Энэхүү байдлыг улс гүрэн бараг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрдөг ба энэхүү байдлыг тэд заримдаа хууль зүйн хэм хэмжээгээрээ нэг бол хүлээн зөвшөөрч нэг бол буруушаадаг.
Корпораци
Зарим корпорациуд ОУЭЗ-нсубъект болдог, учир нь олон улсууд эдийн засгийн харилцаанд оролцдог. Энэхүү оролцоо нь зайлшгүй асуудал ба зарим засгийн газарт яригдана. Засгийн газар магадгүй өөр засгийн газартай эсвэл засгийн газрийн корпораци нөгөө засгийн газартай , эсвэл хувийн корпораци засгийн газартай ОУЭЗ-н дүрмийн дагуу гэрээ байгуулдаг. Энэ ОУЭЗ-н субъект болох асуудал нь корпорацийн идэвхтэй үйл ажиллагаатай холбоотой яригддаг. Энэ асуудлаар Нэгдсэн Улсын шүүхэд U.S.Court of Appeals in Isbrandtsen Tankers Inc.v.President of India /1971/ болон Victory Transport Inc.v. Comisaria de Abastecimientos y Transportes /1964/ хандсан.
Juree imperii / Нийтийн болон улс төрийн / болон Jure gestionis / хувийн болон худалдааны / актуудын хоорондын ялгааг гаргасан. Энэхүү байдлыг 1952-5-19 нд дүрслэн гаргасан. Үүнд: тусгаар тогтносон улсын хууль зүйн зөвлөх Jack B.Tate-ийн бичсэн захианд засгийн газартай холбоотой ажиллаж буй хувийн корпорациудын халдашгүй байдлыг Нэгдсэн улсын засгийн газар үгүйсгэдэг ба үүний дагуу корпораци ОУЭЗ-н субъект болж чаддагүй байна, гэж бичжээ. Энэ нэгдсэн улсын улс төр нь ардаа маш цэвэрхэн байдаг.
Улсын худалдаанд оролцох гишүүн улсын тоо нэмэгдэх тусам тэдний тусгаар тогтнол, хувийн халдашгүй байдлыг хүлээн зөвшөөрөх болсон ба энэ нь Нэгдсэн улсын худалдаанд бэрхшээл бий болгосон. Энэхүү бэрхшээл нь төөрөгдлийн улмаас бий болох ч хоёр хэсэгт шугамаар зааглаж болно. Victory Transport-н хэрэгт шүүх дотоодын захиргааны актууд, зэвсэглэсэн хүчинтэй холбоотой акт, дипломат ажиллагааны акт болон нийтийн зээлийн албан ёсны актуудыг тоочин гаргасан. Бусад шүүхүүд эдгээр нийтийн актуудыг ялгаатайгаар тодорхойлохоор оролдсон ба энэ нь хувийн эрх зүйн асуудал биш юм. 1976 оны Гадаадын тусгаар тогтнолын халдашгүй байх актаар гадаад улсад харьяалагдах “ худалдааны үйл ажиллагааг “ чөлөөлсөн. Ингэснээр өмнөх үзэл бодол өөрчлөгдөх хэрэгтэй болсон. Учир нь улсын бодлого болон гадаад эдийн засагт нь хөндлөнгөөс оролцох байдал хэвшсэн шинжтэй байсан.
Италийн Cassation-н шүүх энэхүү халдашгүй байдлыг үгүйсгэсэн ба үүнийгээ ОУБ-н судалгаагаараа тайлбарлаж байсан. Гэвч энэ шүүх гадаадын элчин сайдын үйл ажиллагаа, улсын нийтийн үйл ажиллагаа зэрэг халдашгүй байдлыг хүлээн зөвшөөрсөн. Энэхүү үзэл баримтлалыг нийтээрээ хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Харин хувийн компаниуд улстай гэрээ байгуулах давуу эрх бүхий vis-а-vis пактыг гэрээгээр авч хэлэлцсэн.
Үндэстэн дамнасан корпорациуд
Өнөө үед үндэстэн дамнасан корпорацийн тухай маргаан их тавигдах болсон ба үндсэрхэг үзэлтэн, сэтгэлийн хөөрөлтэй талууд энэ үндэстэн дамнасан корпорацийн эсрэг байдаг байна. Учир нь үндэстэн дамнасан корпораци бол улс төрийн болоод хууль зүйн менежмент шаардсан онцлог бүхий шинэ зүйл юм. Нэг шалтгаан л гэхэд эдгээр корпорациуд олон тооны асуудлууд үүсгээд цөөн тооны хариулт гаргадагт байна. Энэ цөөн тооны хариулт тэдний онцлог болон гарах үр дагавар зэргээс шалтгаалан гэрээ багуулж чаддаггүйгээр тайлбарлагдана. Үндэстэн дамнасан корпораци нь гадаадын хөрөнгө оруулалттай хуучны копаниудаас жаахан л илүү байж магадгүй. Хуучны копаниуд нь бусдаасаа салан илүү нарийн бүтэцтэй байдаг. Энэ нөхцөлд улс төр болон хууль зүйн аль алинд нь цөөхөн шинэ асуудал гарах болно. Хэрвээ эдгээр компаниуд олон салбаруудтай эсвэл гадаадад салбар компаниудтай бол эдгээрийн боловсон хүчин, нөөц, хөрөнгө зэрэг асуудлыг төв дээрээ хянадаг. Эдгээр компаниуд нь төрийн багууллагуудтай адил байж магадгүй. Тэдний нийгэм, эдийн засаг, улс төрийн ач холбогдол нь ОУ-н хүрээнээс гарцаагүй хамаардаг. Энэ байдлыг хүлээн зөвшөөрсөнөөр, ОУ-н агентлагын гишүүд өөрсдөдөө зориулан үндэстэн дамнасан корпорацийг удирдах хуулийг хөгжүүлж байгаагын зэрэгцээгээр, копорациудад тавих ЗГ-н хяналтыг хэлэлцэж байна. Мөн тэднийг шууд зохицуулах ОУЭЗ-н хэм хэмжээг ч бий болгож байна. Зарим нэг ОУ-н тууштай арга хэмжээ нь үндэстэн дамнасан корпорацид шууд нөлөөлдөг ба тэд ОУЭЗ-н субъект болж чадах нь тодрхойгүй байгаа. Харин тухайн улс үндэстэн дамнасан корпорацид баталгаа өгдөг байна. Баталгаа гаргах энэ боломж нь ёвропын нэгдэлд өвөрмөц хязгаартай байдаг ба энэ нь бүгдийг өөртөө агуулахаас хамаагүй илүү.
Энэ тухай хэлэлцээр нь 2 улсын гэрээнд хүрч энэхүү гэрээгээрээ корпорациудтай холбоотой улсын эрх, үүргийг тогтоож өгдөг. Эдгээр гэрээнүүд өөрсдийн үндэсний хууль тогтоомжоороо биелэх болно. ОУШ-н шүүгч ‘ Barcelona Traction, Light and Power Co. Ltd. Хэрэгт яаралтайгаар “ энэ нь эрх зүйн хөгжил ҮДК цааш үргэлжлэхгүй, энэ эрх зүйг бүх нийтээрээ ч хүлээн зөвшөөрөөгүй, учир шалтгаан нь ОУ-н тавцанд тодорхой болсон” гэж хэлсэн. Хэрэв ҮДК нь ОУЭЗ-н субъекттэй адил байх шаардлага тавибал энэ нь нээлттэй түүний эрх, хааяа корпорациудыг өөрсдийн ашиг сонирхолоо улсаас хамгаалах эрх олгодог. Жнь: ОУ-н хөрөнгө оруулалтын асуудал дээр, ОУ-н хуулийн байдал зэрэг болно. Яг үнэндээ Ү.Д.К нь нийтийн supranational компани ч ОУ-н субьект болох зөвшөөрөлгүй байгаа. Жнь: ОУ-н банк, ОУ-н худалдаа хөгжлийн сан зэрэг болно.
Хувь хүн
ОУЭЗ-д хувь хүний байдал тун маргаантай. Хэргийн учир нь дэлхий даяар хүний эрхийг зөрчсөн дайралт довтолгоо, түүнээс ч илүү зөрчлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх байдал газар авч байна. ОУЭЗ-д ямар ч улсын оролцоогүйгээр хувь хүмүүст “нэг дэлхий” гэх үзлээр боломж олгох нь бэлэн байгаа. Нөгөө талаас ЗГ хувь хүмүүсийн халдашгүй байдлыг хамгаалж тэдний үндэстний харьяалалыг бий болгож, өөрсдөө бие даан нэхэмжлэл хүсэлт гаргах замаар гадаадад зочих зэргийг зөвшөөрдөг. Гэхдээ энэ нь хүсэлт гаргах эрх нь улсын эрх чөлөөний үйл ажиллагаагаар хязгаарлагддаг талтай. Гэвч ЗГ нь цөөн хэдэн тулалдааныг орхигдуулдаг ч дайнд ялдаг. Гэвч зарим өөдрөг үзэлтнүүд хувь хүн ОУЭЗ-н субьект болох маргаантай асуудал нь ямар ч шаардлагагүйгээр гэнэт өөрчлөгдөх болно гэж үздэг.
Глобалчлал болон бүс нутгийн байгууллагууд нь хүний эрхийг хуулийн субьект талаас нь хамгаалахад дэмжлэг үзүүлдэг ба олон ЗГ-ууд энэ тал дээр өөр байр суурьтай байдаг. Эдгээр ЗГ-ууд ерөнхийдөө ОУЭЗ-н дагуу хувь хүнийг ОУЭЗ-д оролцохыг татгалздаг. Шүүхийн шийдвэрүүд ихэвчлэн хувь хүнийг хуулийн субьект байх талаас нь авч үзсэн байдаг ба төв Америкийн дээд шүүхийн 1907-1917 оны хоорондох дараах шийдвэрүүд орно. Үүнд:
- 1918 оны арбитрын шүүхийн харилцааны шийдвэр,
- Насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах тухай Дэлхийн 1-р дайны дараах энхтайвны гэрээ,
- Дэлхийн 2-р дайны үеийн Нэгдсэн улсын зарим тунхагууд,
- Дэлхийн 2-р дайны дараах үеийн насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах гэрээнүүд,
- Хүмүүсийн салшгүй эрх болох асран хамгаалах эрхийн тухай гэрээнүүд,
- Хүний эрхийг хамгаалах олон тооны байгууллагууд болон Нэгдсэн улсын олонхи тунхаглалууд бас зарим нэг хэлэлцээрүүд,
- Хүний эрхийн олон талын тунхаглалууд орно.
Асуудлын гол нь эдгээр баримт бичиг хүний эрхийг хэрхэн тунхагласанд байна. Эдгээр баримт бичгүүд нь дараах байдлаар хүний эрхийг тогтоосон.
- ОУЭЗ-н дагуу хүний эрх, үүргийг шууд тогтоосон. ЗГ-н эсрэг
- ОУ-н агентлагууд шууд гэрээний замаар хүний эрхийг тогтоосон.
- хувь хүний нэрийн өмнөөс улсын төлөөлөгч нь, улс хооронд зөвхөн албадлагаар хүний эрхийг тогтоосон байна.
Цөөн нөхцөлд л ОУЭЗ-н дагуу хувь хүний эрх үүргийг шууд эдлүүлдэг, ихэнхи тохиолдолд хувь хүн эрхээ эдлэхдээ дотоодын шүүхдээ хуулийн дагуу хандаж эдлэдэг. Зарчмын дагуу хувь хүний эрхийг ОУШ-д “ Mavrommatis Palestine Concession”/jurisdiction/ хэрэгт хэлэлцсэн. Уг хэрэгт “ Субьектын эрхийг дипломат арга замаар эсвэл ОШ-н үйл ажиллагаагаар тодорхойлно, харин субьектын оршин буй улс нь хүнээ хамгаалах, уг субьект болох хувь хүн ОУЭЗ-н дүрмийг сахин биелүүлэх болно. “ гэж үзжээ.
Хувь хүний эрхийн баталгаа найдвар бол гэрээний шийдвэрээр тухайн улс иргэнийхээ эрхийг дотоодын эрх зүйгээрээ тогтоож өгөх эрхтэй болохыг заах явдал юм. ОУШ-н шүүгч “ Jurisdiction of the courts of Danzig 1928” хэрэгт ямар ч эргэлзээгүйгээр “ ОУ-н гэрээний зорилго бүхэн магадгүй дотоодын шүүхэд хувь хүний эрх, үүргийг хуулийн дагуу эдлүүлэхявдал юм” гэсэн.
Гэхдээ далайн дээрэмчин, эдийн засагт хориг тавигч, боол наймаалагч, тарчлаагч, төрлөөр устгагч, дайны гэмт хэрэгтэн, арьс өнгөөр ялгаварлагч ,erga omnes гэмт хэрэгтэнд эдгээр хүний эрх, үүргийг эдлүүлэх асуудал хамаарахгүй ба ОУЭЗ-н дагуу энэ хүн төрөлхтөний эсрэг хүмүүсийг шууд ямар ч улс шийтгэх эрхтэй. Дипломйтууд ОУЭЗ-д шууд хамаарна. Цөөхөн хэдэн нөхцөлд тухайн улсын хувь хүн ОУШ-д заалдаж болдог. Жнь: Европын Хүний эрхийн шүүхэд эсвэл ОУ-н хөрөнгө оруулалтын маргааны төвд
Шууд бус байдлаар хувь хүний байдлыг хуулийн хэм хэмжээ бүтээх замаар тодорхойлно. Жнь: үндэстэн дамнасан корпораци эсвэл гадаад яамны хууль зүйн зөвлөгч
Хэдий тийм боловч ОУЭЗ-д цөөхөн тооны ховорхон нөхцөлд хувь хүний эрх, үүргийг ярьсан хэвээр байна. Энэ нь тохиолдлоор л өөрчлөгддөг. Хэдий тйм тохиолдын ч гэсэн одоогоор хувь хүн ОУЭЗ-н субьект болох нь зуурдын л асуудал юм.