Олон улсын нийтийн эрх зүйн бодлого бодох аргачлал
2В, Л. Галбаатар, 2007-11-9Олон улсын нийтийн эрх зүй. ( Бодлогын хураамж). УБ., 2004. Хуудас 22. Бодлого 2.
БНСУ- ын иргэн Квон нь монголч эрдэмтэн бөгөөд тэрээр монголын ард түмний ёс заншилыг сайн мэдэхийн зэрэгцээ монгол хэл судладаг нэгэн билээ. Квон нь Монгол Улсад ганц удаа ирсэн хэдий ч монголын талаархи олон бүтээл гаргаж, түүгээрээ бишгүй хөрөнгийг хуримтлуулжээ. Тэрээр өөрийгөө монгол хүн хэмээн боддог бөгөөд Монгол Улсын иргэн болохыг туйлаас хүсч, Монгол Улсын иргэний харъяаллыг түүнд олгохыг зохих байгууллагад хандан хүсэлт гаргасан байна.Асуулт:1. Монгол Улсын иргэний харъяат болоход ямар шаардлага тавьдаг вэ?2. БНСУ-ын иргэн Квон шаардлагыг хангасан уу?3. БНСУ-ын иргэн Квон Монгол Улсын харьяат болох хүсэлтээ ямар байгууллагад гаргаж, ямар хугацаанд шийдвэрлүүлэх вэ?4. БНСУ-ын иргэн Квоны Монгол Улсын харьяат болох хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх вэ? Бодолт: “ Монгол Улсын Харъяатын тухай хууль “ 1995 (МУХТХ.)-ийн 9-р зүйлийн 3 дахь хэсэгт “ Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2- т заасан заасан нөхцлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно “ гэж заасан нь БНСУ-ын иргэн Квоны Монгол Улсын харьяат болох хүсэлтийг шийдвэрлэх гол үндэслэл бөгөөд
МУХТХ. 9 дүгээр зүйл. Монгол Улсын харьяат болох нөхцөл
1. Монгол Улсын харьяат болохын тулд дараах нөхцлийг хангасан байна:1/ амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх;2/ Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх гэдэг нь БНСУ-ын иргэн Квонд хамаарахгүй (хөнгөлөлттэй нөхцөл)тул МУХТХ. 9.3-ийн дагуу монгол хэл судладаг монголч эрдэмтнийг Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэнд тооцох эсэх талаарх зохицуулалтыг дараах эрх зүйн актуудад авч үзлээ: 1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль. 19932. Иргэний бүртгэлийн тухай Монгол Улсын хууль. 19993. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль. 19934. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль. 19935. Захиргааны хариуцлагын тухай Монгол Улсын хууль. 19936. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 71, 72 дугаар тогтоол.Эдгээр эрх зүйн актуудад монгол хэл судладаг монголч эрдэмтнийг Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн гэж үзэхгүй гэж заагаагүй нь БНСУ-ын иргэн Квон шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болж байгаа тул тэрээр Монгол Улсын харьяат болох хүсэлтээ ямар байгууллагад гаргаж, ямар хугацаанд шийдвэрлүүлэх вэ? гэдгийг цааш нь авч үзье. Монгол Улсын харьяаллын асуудлаархи хүсэлтийг МУХТХ. 21.1, 21.2, 22.6- ийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд шаардагдах бичиг баримтыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны тогтоосноор бүрдүүлж өгнө. БНСУ-ын иргэн Квоны хүсэлтийг МУХТХ. 22.5- ийн дагуу зургаан сарын дотор шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр нь зөвшөөрлийг илэрхийлсэн бол МУХТХ. 24.1- ийн дагуу Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргана. Ерөнхийлөгчийн шийдвэр гарахтай холбогдуулж Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба МУХТХ. 23-р зүйлийн дагуу дүгнэлт гаргах ба энэ нь хүсэлт гаргагчийн ашиг сонирхол, улсын үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, гаргасан өргөдлийн агуулга, харьяатын асуудлаар бусад байгууллагаас гаргасан тодорхойлолт болон санал, дүгнэлт түүнчлэн уг асуудлаар шийдвэр гаргахад ач холбогдол бүхий бусад баримт бичгийг тал бүрээс нь нягтлан үзсэн байх ёстой. Мөн Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, иргэний харьяалалыг сэргээн тогтоох болон тэдгээрээс татгалзах үндэслэл, нөхцлийг тодорхой зааж тусгахдаа шаардлагатай баримт бичгийг төр, олон нийт, аж ахуйн аль ч байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авна. Эдгээр байгууллага, албан тушаалтан холбогдох баримт бичгийг харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шаардсан хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй. Иймд БНСУ-ын иргэн Квоны Монгол Улсын харьяат болох хүсэлтийг зөвшөөрч Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах бөгөөд МУХТХ. 25.1-ийн дагуу энэхүү зарлиг гарсан өдрөөс БНСУ-ын иргэн Квоныг Монгол Улсын харьяат болсонд тооцно.
name\'s bulgan tseyen btw. for people who know me, text me, lemme know lel